| | USD/MNT 0₮
Сангийн сайд асан Б.Болорт анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Сангийн сайд асан Б.Болорыг өнгөрсөн жилээс эхэлж эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан шалгасан байдаг. Хэргийн тухайд тодруулбал,“Монголын зэс корпорац” компанийн Ц.Пүрэвтүвшин нарт холбогдох хэрэгт Сангийн сайд асан Б.Болор, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг эзэмшиж буй “Кью Эс Си” компанийн захирал Э.Шижир нарыг яллагдагчаар татсан.
“Кью Эс Си” компани нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг 230 сая тоннын орд газартай нь эзэмшдэг. Хандгайт өртөөнөөс Төмөртэйн орд газар хүртэл тавьсан 33.4 км төмөр зам барих ажлын санхүүжилттэй холбоотойгоор ийн шалгасан байна. Уг чиглэлийн замыг “Кью Эс Си” компани өөрийн хамаарал бүхий “Монголын рейлвей корпорэйшн” компаниар бариулах 106.8 сая гаруй ам.долларын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, Хөгжлийн банкнаас 71.3 сая ам.долларыг авч барьжээ.
Улмаар дээрх чиглэлийн замыг “Монголын төмөр зам” төрийн өмчит компанид шилжүүлэхээр болж тухайн үеийн Сангийн сайд Б.Болороор 2016 оны хоёрдугаар сарын 26-нд төлбөр гүйцэтгэх актыг баталгаажуулсан байна. Уг хэргийг хууль сахиулах байгууллагынхан шалгаад мэргэжлийн байгууллагуудаар дүгнэлт гаргуулахад “Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхнээр далангаа тавиулж, Майдайн орчимд байсан төмөр замын зам төмрийг авчирч, Хятадаас бетон дэр оруулж ирэх тавиулсан” гэх хууль бус хэрэгт яллагдагчаар татсан байсан юм.
Сангийн сайд асан Б.Болорт анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.