| | USD/MNT 0₮

“Эрдэнэс тавантолгой” ХК-ний удирдлагууд нүүрс тээвэрчидтэй уулзаж байна

Тавантолгой болон Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэдэг жолооч нартай Эрдэнэс тавантолгой хувьцаат компанийн удирдлагууд яг одоо уулзалт хийж байна.

Өчигдөр тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн хэлснээр  “Цар тахлын улмаас эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор коксжих нүүрсний тээвэрлэлт илүү байна. Манай компанид 60 худалдан авагч байдаг. Үүний 41 нь коксжих нүүрс нийлүүлдэгээс 12 компани уртын тээвэрт 80+ юаньд хүргэх нь зүйтэй гэдэг бидний саналыг дэмжээд байна. Бусад компаниуд ч бас дэмжиж буй саналаа илэрхийлж байна. Эл саналаа бүх компаниуд илэрхийлэх боломжгүй байгаа нь БНХАУ-аас худалдан авагч эзэнтэй тул Монголд байхгүй, тэдэнтэй холбогдох зэрэг олон харилцааны асуудал үүсч байгаа тул цаг хугацаа алдсан гэхэд болно.

Жолооч нар өнөөдөр БНХАУ-ын талд гарч, тэндээс цалинжиж байгаа учраас Монголд ямар нэгэн байдлаар татвар төлдөггүй. Иймд татвар төлүүлдэг байх талаар анхаарч ажиллаж байна. Хэрэв жолооч нар татвар төлж эхэлбэл Монголдоо бүртгэлтэй болно. Аливаа зүйлийг шаардаж байгаа бол түүнтэй адил эрх, үүргээ хэрэгжүүлдэг харилцаа руу орж байна гэж ойлгож болно.

Тээврийн харилцаатай холбоотой энэ асуудлыг нэгдсэн байдлаар зохион байгуулах нь зөв гэж үзсэн. Тиймээс урт хугацааны зохицуулалтыг Засгийн газар, Зам тээврийн яам, Ажлын хэсгийн түвшинд судалж байна. Бид нүүрс тээвэрлэлтийн холбооны ТУЗ-ийн дарга Баярхүү болон бусад хүмүүстэй уулзаж урьдчилсан байдлаар хоёр талын ойлголцолд хүрсэн. Маргааш тээвэрчидтэй уулзана” гэсэн юм. Тиймээс өнөөдөр нүүрс тээвэрлэгч жолооч нартай уулзалт хийж байна.

 

Тавантолгой болон Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэдэг жолооч нартай Эрдэнэс тавантолгой хувьцаат компанийн удирдлагууд яг одоо уулзалт хийж байна.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.