| | USD/MNT 0₮

Нохойд хазуулсан хоёр настай охины хэргийг дахин шалгаж эхэлжээ

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутагт дэвсгэрт өнгөрсөн долдугаар сарын 28-ны өдөр 2 настай эмэгтэй хүүхэд нохойд уруулсан хэрэг гарсан билээ.  Улмаар хүүхдийн гэмтлийн зэргийг Шүүх шинжилгээний хүрээлэнгээс тогтоосон.

Тодруулбал, энэ сарын 4-ний өдөр шинжээч эмч шалгаад, “П.Н-ийн биед зуун чихний ар, зуун дал, бусэлхий, баруун, зуун гуянд бухий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлууд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эруул мэндийг тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт гаргасан юм. Харин тус нохойны эздэд Зөрчлийн хуулиар 100 мянган төгрөгөөр шийтгэснийг ар гэрийнхэн нь хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, хэргийг дахин шалгуулахаар гомдол гаргасан байгаа юм.

Тэгвэл нохойд хазуулсан хоёр настай охины хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас дээрх гомдлыг шалгасан материалыг хянаад шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгээгүй хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байгаа ажээ. 

 
 
 
 
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутагт дэвсгэрт өнгөрсөн долдугаар сарын 28-ны өдөр 2 настай эмэгтэй хүүхэд нохойд уруулсан хэрэг гарсан билээ. Улмаар хүүхдийн гэмтлийн зэргийг Шүүх шинжилгээний хүрээлэнгээс тогтоосон.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.