| | USD/MNT 0₮

Тарваган тахал өвчний шинж тэмдэг илэрсэн гурван хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ

Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Халдвартын тасагт энэ сарын 25-ны өдөр тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй гурван хүнийг тусгаарласан.

Мөн аймгийн Онцгой комиссын хурлаар сэжигтэй тохиолдол илэрсэн гэх Богд сумын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан байсан. Дээрх иргэдээс шинжилгээ авч, Зооноз өвчин судлалын үндэсний төв рүү явуулсан бөгөөд шинжилгээгээр сорьц үгүйсгэгдсэн байна.

ЗӨСҮТ-д тарваган тахал, галзуу, хомхойгийн дуудлага тасралтгүй ирж байгаа аж. Одоогоор хомхойн нэг тохиолдол бүртгэгдсэн бол Дорноговь аймгийн Халхгол суманд доргонд хазуулсан тохиолдол гарчээ. Улмаар доргонд шинжилгээ хийхэд галзуу өвчнөөр өвчилсөн байсан байна. 

Дээрх иргэдээс шинжилгээ авч, Зооноз өвчин судлалын үндэсний төв рүү явуулсан бөгөөд шинжилгээгээр сорьц үгүйсгэгдсэн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.