| | USD/MNT 0₮

НИХТ дахь АН-ын бүлэг: Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгө мөнгийг юунд зарцуулсан нь тодорхойгүй байна

НИТХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Мэдээлэл хийж байгаа хүмүүс сургууль цэцэрлэгийн хүрэлцээ байхгүй шүүмжилж байна. Мөн ирэх есдүгээр сараас эхэлж хичээлийг хэвийн горимоор явуулахыг шаардлаа. Мөн Нийслэлийн төсвийг зөв зүйлд зарцуулахыг уриаллаа. 

Бүлгийн төлөөлөгч "Цэцэрлэгтээ явж чадахгүй байгаа хүүхдүүдийг хэн харах вэ. Мөн хоёрхон цагийн хичээлд суулгахын тулд хүүхдээ зөөж авна гэдэгт хүндрэлтэй байна. Сургууль дээр хичээл орохгүй багш нар хүүхдийн харгалзагч болж байна. Энэ асуудлыг шийдэж өгөөчээ. Хоёрдугаарт хүүхдүүд сурч хүмүүжихээс гадна сонгон секц өдөр өнжүүлөх төв  дутмаг байна. Энэ дээр манай бүлгээс судалгаа хийсэн. Харин өдөр өнжүүлэхийн тоо бага байна. 

Хүүхэд харах үйлчилгээтэй дүйцүүлж, өдөр өнжүүлэх төвтэй адил үйлчилгээ явуулах хэрэгтэй. Гэхдээ өдөр өнжүүлэх төвийн тал зардлыг төрөөс гаргах боломжтой байна. Хүүхдүүд гэртээ байснаар цахим донтолтод автаж байна. Мөн зам тээврийн осолд өртөж байгаа асуудлыг Азжаргалтай хотын удирдлагууд анхааралдаа аваач. Тэвчиж болох хэмнэж болох зардлаараа боловсролын салбартаа зарцуулаач. Дарга нарын тансаглал мөн хэрээс хэтэрч байна" гэлээ. 

Бүлгийн төлөөлөгч "Гарц шийдлүүдийг манай бүлгээс тооцоо судалгааны үндсэн дээр гаргасан. Нийслэлийн төсөв 1 их наяд төгрөгт хүрсэн. Энэ төсвийг зөв зохистой зарцуулж байж аюулгүй хот болох ёстой. Тиймээс эрх барьж байгаа нам болон салбар яамдууд хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулахгүй гэсэн шийдвэрийг гаргасанд үнэхээр харамсч байна. Харин ч эсрэгээрээ энэ их баталсан төсвөөрөө сургууль цэцэрлэг барьж, гэртээ байгаа хүүхдүүдийг хамруулах ёстой байсан. Засаг даргын нөөц хөрөнгийг зарцуулаад дуусчихжээ. Хэдэн төгрөг хаана юунд зарцуулагдсан тодорхойгүй байна. Бид хардаж байна. Саяхан сонгууль боллоо, магадгүй Засаг даргын нөөц хөрөнгө сонгуульд ороод дууссан байхыг үгүйсгэхгүй" гэв. 

Шууд үзэх: 

Гарц шийдлүүдийг манай бүлгээс тооцоо судалгааны үндсэн дээр гаргасан. Нийслэлийн төсөв 1 их наяд төгрөгт хүрсэн. Энэ төсвийг зөв зохистой зарцуулж байж аюулгүй хот болох ёстой
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.