| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа:Хоёр хүн эдгэрч, нэг хүнээс халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Тус халдвараар дэлхийд 23 сая хүн өвчилж, 823 мянган хүн эндсэн байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: “Наймдугаар сарын 26-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 553 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 552 хүний шинжилгээ сөрөг гарсан. Харин наймдугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 35 настай эрэгтэйн давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн байна.

Бусад шинжилгээний тухайд гэвэл Токиогоос ирсэн иргэд, Алтанбулаг, Дорноговь аймаг болон Завхан аймагт тусгаарлагдсан найман хүний шинжилгээ, Дархан-Уул аймгаас ирсэн гурван хүн, Цэргийн төв эмнэлэгт нэг, сувилалын ажиглалтын байранд байгаа иргэдээс халдвар илрээгүй. Өнөөдөр хоёр хүн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжсэн. Эдгээр хоёр хүн эрэгтэй.

Нийтдээ Монголд зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан 301 тохиолдол байна. Үүнээс эдгэрсэн нь 291 хүн байна. Сувилалын ажиглалтад 33 хүн, гэрийн ажиглалтад 32, ажиглалтын хугацаа дууссан 200 гаруй хүн байна. Одоо хэвтэн эмчлүүлж байгаа 9 хүнээс нэг нь хүндэвтэр, 8 хөнгөвтөр байна" гэлээ. 

 

Харин наймдугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 35 настай эрэгтэйн давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.