| | USD/MNT 0₮

МОНГОЛБАНК: ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙГ ХОЙШЛУУЛАХ ХУГАЦААГ СУНГАХ ЭСЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ

Монголбанкнаас зээлийн хүүг бууруулах, зээлийн эргэн төлөх хугацааг хойшлуулах шийдвэрийг сунгах, мөнгөний бодлогын хүүг бууруулах асуудлаар мэдээлэл хийлээ.

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн хэлэхдээ “Ковид-19 цар тахал нь Монгол Улсын эдийн засагт нэгдүгээрт төлбөрийн тэнцлийн сувгаар, хоёрдугаарт орлогын сувгаар, гуравдугаарт зээлийн сувгаар тус тус нөлөө үзүүлж байгаа. Тодруулбал, гадаад орчны эрсдэл нэмэгдэж голлох экспортын орлого багассан нь 2020 оны хоёрдугаар улирлын төлбөрийн тэнцлийг  679,2 сая ам.долларын алдагдалтай гарахад нөлөөлсөн. Түүнчлэн нийт төсвийн орлого 2020 оны эхний зургаан сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 21,4 хувиар буурч төсвийн тэнцэл 2,2 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан. Үүнээс гадна Ковид-19 цар тахлын нөлөөгөөр иргэдийн орлого буурснаас зээлийн эргэн төлөлт хийхэд хүндрэл учирч санхүүгийн салбарт эрсдэл үүссэн байна. Нөхцөл байдлыг сайжруулах үүднээс Засгийн газар компаниудыг дэмжих, ажлын байрыг хадгалах багц арга хэмжээг хэрэгжүүлсэн бол Монгол банк бодлогын хүүг хоёр удаа бууруулж, 9 хувьд хүргэх, хэрэглээний зээлийн хугацааг 12 сараар сунгах, ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулах, заавал байлгах мөнгөний хувь хэмжээг бууруулах зэрэг хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүллээ” гэв.

ШУУД ҮЗЭХ:

Монголбанкнаас зээлийн хүүг бууруулах, зээлийн эргэн төлөх хугацааг хойшлуулах шийдвэрийг сунгах, мөнгөний бодлогын хүүг бууруулах асуудлаар мэдээлэл хийлээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.