| | USD/MNT 0₮

Мотоциклтой этгээд зохицуулалт хийж байсан замын цагдааг мөргөж хөлийг нь хугалжээ

Замын уулзвар дээр автомашины хөдөлгөөн зохицуулж байсан замын цагдааг мотоциклтой залуу дайрч, хөлийг нь хугалсан хэрэг өчигдөр гарчээ. 

Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх 120 мянгатын уулзвар дээр замын хөдөлгөөн зохицуулж байсан алба хаагчийг мотоциклтой жолооч хурдтай ирж, мөргөсөн байна.

Зохицуулагч явган зорчигчдыг гаргасны дараагаар хурдаа хасах дохио өгсөн боловч жолоочийн үүргээ биелүүлээгүй хурдтай давхиж цагдаагийн алба хаагчийг дайрч мөргөөд зугтаажээ. Одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. 

Мотоциклын жолооч замын цагдааг мөргөчихөөд хэргийн газраас зугтаагаад унаж явсан мотоциклоо байрныхаа гаражид нуусан байсныг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлжээ. 

Замын уулзвар дээр автомашины хөдөлгөөн зохицуулж байсан замын цагдааг мотоциклтой залуу дайрч, хөлийг нь хугалсан хэрэг өчигдөр гарчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.