| | USD/MNT 0₮

Сум, тосгоны сургуулиуд таван өдөр танхимаар хичээллэнэ

Хичээлийн шинэ жил эхлэхэд долоо хоног үлджээ. Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас болж өнгөрсөн нэгдүгээр сараас хойш хөл хорио тогтоож, сургууль цэцэрлэгийг амраасан билээ.

Харин энэ жил Ерөнхий боловсролын сургуулийн хичээл есдүгээр сарын 01-нээс танхимаар эхлэхээр болсон. Энэ нь орон нутгийн болон аймаг нийслэлийн  бүхий л сургуулиудад хамаарна. Ингэхдээ аймаг болон нийслэлийн сургуулиуд гурван өдөр танхимаар хоёр өдөр цахимаар хичээллэнэ.

Харин сум болон тосгоны ерөнхий боловсролын сургуульд хамаарахгүй. Сум болон тосгоны сургууль таван өдөр танхимаар хичээллэнэ гэсэн үг. Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр сурагчдыг хүлээж авах хугацаа  өнгөрсөн жилүүдийнхтэй ижил байна. Өөрөөр хэлбэл есдүгээр сарын 01-нд хичээл эхлэхтэй зэрэгцээд сурагчдаа хүлээж авахаар болжээ. 

Харин сум болон тосгоны ерөнхий боловсролын сургуульд хамаарахгүй. Сум болон тосгоны сургууль таван өдөр танхимаар хичээллэнэ гэсэн үг.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.