| | USD/MNT 0₮

Тусгаарлах байрнуудыг дахин шалгаж байна

Манай улс чартер нислэг үйлдсэн цагаас эхлэн тусгаарлах байрнуудын орчин, нөхцөл, хоол, үйлчилгээтэй холбоотой гомдол өдөр бүр шахам гарч буй. Өдрийн 50 мянган төгрөг, нийт нэг сая 50 мянган төгрөгийн үнэтэй хоолны илчлэг, амт муу байгаагаас гадна өрөөнүүдэд цэвэрлэгээ хийгдээгүй, ариутгал, ариун цэвэр муу гээд асуудал дундрахгүй нь. Тухайлбал, улсын хэмжээнд тусгаарлах зориулалтаар ашиглаж буй байрнуудын 25 хувь нь гал тогоогүй, халуун усгүй, нийтийн ариун цэврийн өрөөгүй, нүхэн жорлонтой байгааг өнгөрсөн сард хийсэн албаныхны шалгалтаар тогтоож, зөрчил, дутагдлыг арилгуулсан билээ. Гэсэн ч иргэдийн гомдол, санал буурахгүй байгаа тул УОК-ын Шуурхай штабын ажлын хэсэг тусгаарлах байрнуудын үйл ажиллагааг энэ сарын 25-наас олон нийтэд нээлттэйгээр шалгаж байна.

Нийслэлийн хэмжээнд 63 байрыг тусгаарлах зориулалтаар ашиглаж буй аж. Эхний ээлжид тусгай үүргийн онгоцоор ойрын хугацаанд ирэх иргэдийг байрлуулах зочид буудлуудын орчин нөхцөл, хоол, үйлчилгээ, ариутгал, цэвэрлэгээг шалгах аж. Франкфурт-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор эх орондоо өнөөдөр ирэх иргэдийг тусгаарлах “Тайж бизнес” зочид буудлын үйл ажиллагаатай албаныхан өчигдөр танилцсан. Шалгалтын үеэр зочид буудлын ажилчид “ОБЕГ-аас гаргасан хоолны жишиг цэсийн дагуу иргэдэд үйлчилж байгаа. Тэгэхэд иргэд тусгаарлагдах хугацаандаа хариуцлагагүй, тэвчээргүй, бүдүүлэг авирлах нь цөөнгүй. Янз бүрийн юм нэхэж, шалгаах зэргээр хүндрэл учруулдаг” гэсэн бол Шуурхай штабын ажлын хэсгийнхэн “Тусгаарлах байрнуудын орчин нөхцөл харилцан адилгүй байгаа нь үнэн. Өдөрт бидэнд иргэдээс хэдэн арван гомдол ирдэг. Тэр болгоныг шийдүүлэхээр газар дээр нь ийнхүү ажиллаж байна. “Тайж бизнес” зочид буудлынхан тусгаарлах зориулалтаар үйл ажиллагаа явуулснаас хойш эд хогшил, хаалга, ширээгээ эвдүүлсэн талаар хэллээ. Эдгээр шалтгаанаар дахин хүн авахгүй гэсэн газар ч бий” гэлээ. Шуурхай штабынхан дээрх үйл явцыг шууд мэдээлж буй бөгөөд зөрчилтэй зарим зочид буудлыг шалгахгүй, “тойрч” байгааг иргэд шүүмжлэв.

Манай улс чартер нислэг үйлдсэн цагаас эхлэн тусгаарлах байрнуудын орчин, нөхцөл, хоол, үйлчилгээтэй холбоотой гомдол өдөр бүр шахам гарч буй. Өдрийн 50 мянган төгрөг, нийт нэг сая 50 мянган төгрөгийн үнэтэй хоолны илчлэг, амт муу байгаагаас гадна өрөөнүүдэд цэвэрлэгээ хийгдээгүй, ариутгал, ариун цэвэр муу гээд асуудал дундрахгүй нь. Тухайлбал, улсын хэмжээнд тусгаарлах зориулалтаар ашиглаж буй байрнуудын 25 хувь нь гал тогоогүй, халуун усгүй, нийтийн ариун цэврийн өрөөгүй, нүхэн жорлонтой байгааг өнгөрсөн сард хийсэн албаныхны шалгалтаар тогтоож, зөрчил, дутагдлыг арилгуулсан билээ. Гэсэн ч иргэдийн гомдол, санал буурахгүй байгаа тул УОК-ын Шуурхай штабын ажлын хэсэг тусгаарлах байрнуудын үйл ажиллагааг энэ сарын 25-наас олон нийтэд нээлттэйгээр шалгаж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.