| | USD/MNT 0₮

Долоон жилийн өмнө үйлдэгдсэн хүн амины хэргийг илрүүлжээ

Эрүүгийн цагдаагийн газрын алба хаагч олон жилийн өмнө ор сураггүй алга болж, улмаар бусдын гарт амиа алдсан хохирогчийн хэргийг долоон жилийн дараа нэхэн илрүүлсэн байна.

Тодруулбал, Баянзүрх дүүрэгт оршин суух М нь 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээсээ гараад ор сураггүй алга болсон гэж цагдаагийн байгууллагад ар гэрийнхэн нь тэмдэглүүлжээ.

Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хэрэг нээн шалгаж уйгагүй хөөцөлдөсний эцэст 1968 онд төрсөн Г гэгч нь хохирогч М-тэй тухайн үед танилцаж, улмаар гэртээ дагуулан очиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, амь насыг нь хохироожээ. Улмаар цогцсыг хашаандаа байрлах гүний худагт хийж булсныг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлэн шалгаж байна.

Одоогоор хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа аж. 

Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хэрэг нээн шалгаж уйгагүй хөөцөлдөсний эцэст 1968 онд төрсөн Г гэгч нь хохирогч М-тэй тухайн үед танилцаж, улмаар гэртээ дагуулан очиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, амь насыг нь хохироожээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.