| | USD/MNT 0₮

Ирэх есдүгээр сарын 01-нд АНУ руу тусгай үүргийн нислэг үйлдэнэ

Монгол Улс гадаадад гацсан иргэдээ авчрахын тулд тусгай үүргийн нислэгийг шат дараалалтай хийж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар нийт 53 орноос 18392 иргэнээ татан авсан байна.

Харин энэ сард төлөвлөсөн нислэгийг оролцуулан болон боомтуудаар 4500 иргэнийг эх орондоо авчраад байна.  Харин өнөөдрийн байдлаар нутаг буцах хүсэлтэй  12461 иргэн байгаа аж. Тухайлбал,  АНУ-аас 2400 гаруй, Австрали улсаас мянга гаруй иргэн ирэх хүсэлтээ өгчээ. Хүндрэлтэй нөхцөлд буй иргэдийн тоо эрс буурсан учраас АНУ, Австрали болон БНСУ-д суугаа иргэдийг түлхүү татан авахаар төлөвлөж байгаа талаар албаны эх сурвалж хэлсэн.

Тэгвэл ирэх есдүгээр сарын 01-нд АНУ руу тусгай үүргийн нислэг үйлдэхээр болжээ. Энэ талаар АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр цахим хуудсаараа "Есдүгээр сард хийх нислэгийн зөвшөөрлөө авлаа" гэж бичжээ. 

Ирэх есдүгээр сарын 01-нд АНУ руу тусгай үүргийн нислэг үйлдэнэ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.