| | USD/MNT 0₮

Зөвшөөрөлгүй самар түүж бэлтгэсэн бол 5.6-27сая төгрөгөөр торгох эсвэл 1-5 жил хорих ялаар шийтгүүлнэ

Хуш модны самрын болц сайн болоогүй буюу түүх хугацаа болоогүй байхад нийслэлийн ногоон бүсээс самар түүж, мод гэмтээж байгаа талаар өнөөдөр салбарын яам болон холбогдох газруудаас мэдээлэл хийлээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч Н.Батзоригийн хэлснээр "Есдүгээр сарын 10-наас хойш самар түүхийг зөвшөөрдөг. Хуш мод 3-5 жилийн хугацаанд их үрийн жил болдог бөгөөд 2020 оноос их үрийн жил эхэлж байна. Хуш мод нь 20 нас хүрч байж үрээ өгдөг тул нөхөн төлжих хугацаа нь удаан.  Арван  аймгийн 63 суманд хушин ой ургадаг бөгөөд найман аймгийн 25 суманд их ургацтай байна. Хуулийн дагуу зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд самар түүж бэлтгэдэг.

Зөвшөөрлийн тухайн аймгийн байгаль орчны газраас авдаг. Ингэхдээ ахуйн зориулалтаар бэлтгэж байгаа бол 25 кг хүртэл самар, үйлдвэрлэлийн зориулалтаар бол тухайн нөөцийнхөө 40 хүртэл хувийг бэлтгэдэг.  Самар түүх зохистой хэмжээ 30 хувийг нь түүж, 70 хувийг нь үлдээх ёстой. Учир нь тухайн ойд самраар хооллодог амьтад байдаг. Тоншуур буюу хатуу биетээр хуш модыг тоншиж самрыг авснаар модыг гэмтээдэг.

Ингэснээр мод хугарч, хатаж үхдэг. Иймээс хөнгөн аргаа доргиох, мөчрийг сэгсэрч самрыг авах зэрэг аргаар модоо гэмтээхгүйгээр самраа бэлтгэх хэрэгтэй. Зөвшөөрөлгүйгээр самар түүсэн бол  5.6 саяас 27 хүртэлх сая төгрөгөөр торгох эсвэл 1-2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэдэг хуулийн заалттай" гэлээ. 

Зөвшөөрөлгүйгээр самар түүсэн бол 5.6 саяас 27 хүртэлх сая төгрөгөөр торгох эсвэл 1-2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэдэг хуулийн заалттай.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.