| | USD/MNT 0₮

Д.Сарангэрэл:Найман аймгийн 25 суманд хуш самрын ургац арвин байна

БОАЖЯ-наас хуш самар түүхтэй холбоотой асуудлаар мөн хулгайн самрын талаар салбарын сайд Д.Сарангэрэл болон газрын дарга нар нь мэдээлэл хийж байна. 

Д.Сарангэрэл "Самар түүхтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна. Сүүлийн үед сошиалд янз бүрийн мэдээлэл гарч байна. Энэ жилийн хувьд 10 аймгийн 63 суманд самар ургасан. Тухайлбал, Баян-Өлгий, Архангай Хөвсгөл, Хэнтий, Төв, Увс, Булган гэх мэт аймагт ургадаг. 

Энэ жилийн хувьд найман аймгийн 25 суманд хуш самар ургац ихтэй байна. Гэвч сүүлийн үед хуш модноос самар түүх хугацаа болоогүй байхад хуш модоо цохиж түүснээс болж модоо гэмтээж байна. Самар түүх технологийг зөрчиж байгаа учраас хууль хяналтын байгууллагаас хяналт тавьж байгаа юм. Түүнээс мэргэжлийн байгууллагууд хүүхдүүдийг самар түүхэд дээрэлхлээ гэсэн буруу мэдээлэл ойлголт яваад байна" гэлээ.

Энэ жилийн хувьд 10 аймгийн 63 суманд самар ургасан.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.