| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа:Хоёр хүнээс халдвар илэрч нийт тохиолдол 300 боллоо

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаар ээлжит мэдээллээ хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдрийн байдлаар нийт 490 хүнд шинжилгээ хийснээс хоёр хүнд халдвар илэрлээ. Анхан болон давтан шинжилгээнд илэрсэн байна. Бусад шинжилгээний тухайд гэвэл Токиогоос ирсэн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн, гадны улс руу зорчих 12 хүнд халдвар илрээгүй.

Мөн тусгаарлах ажиглах байранд байгаа 36 хүнд халдвар илрээгүй. Ингээд батлагдсан тохиолдол 300 боллоо. Эдгэрсэн 289 хүн байна. ХӨСҮТ-д 11 хүн байна, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Дээрх халдвар илэрсэн хоёр иргэний тухайд гэвэл нэг нь АНУ-аас ирсэн хүний анхан шинжилгээ юм. Харин нөгөө нь дөрөв дэх давтан шинжилгээ буюу 19, 20 дахь хоног дээрээ коронавирус туссан нь батлагдсан. Түүнийг өнөөдөр тусгаарлаж байна. 

Өнөөдрийн байдлаар нийтдээ 20138 хүнд тандалт судалгаа хийжээ. Давхардсан тоогоор 50 мянга гаруй тохиолдолд тандалт шинжилгээ хийсэн байгаа юм" гэлээ.

Хоёр хүнд халдвар илэрлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.