| | USD/MNT 0₮

АТГ орлогоосоо давсан хадгаламжтай 18 хүний ХОМ-ийг шалгаж эхэлжээ

Авлигатай тэмцэх газраас сүүлийн хоёр сарын турш улс төрийн албан тушаалтан болон нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө оруулгын мэдүүлэг болоод албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянан шалгаж буй. Тэгвэл энэ удаад "Хадгаламж" хэсгийг нарийвчлан шалгаж эхэлжээ.

Тус газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг хэлэхдээ "ХОМ-ийн дараагийн шатны дүн шинжилгээг хийж эхэлсэн. Энэ удаад ”Хадгаламж” хэсэгт чиглэж байна. 2019 онд мэдүүлснээр нийт орлогоос хэтэрсэн буюу давсан хадгаламжтай 2482 хүн байгаагаас нарийвчлан шалгах 18 албан тушаалтны сүүлийн хоёр жилийн хөрөнгө оруулгын мэдүүлэгт харьцуулалт хийж байна" гэсэн юм.

Авлигатай тэмцэх газраас сүүлийн хоёр сарын турш улс төрийн албан тушаалтан болон нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө оруулгын мэдүүлэг болоод албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянан шалгаж буй. Тэгвэл энэ удаад "Хадгаламж" хэсгийг нарийвчлан шалгаж эхэлжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.