| | USD/MNT 0₮

Д.ОДБАЯР ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТЭЭ ӨГЧЭЭ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Цэцийн нийт гишүүдийн бүрэлдэхүүнд хандаж гаргасан байна. Уг хүсэлтийг хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдааныг энэ сарын 22-ны өдрийн 11.00 цагт хийхээр товложээ. Учир нь нэг гишүүн нь гадаадад томилолттой яваа юм байна. Түүнийг  ирэхээр бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах ажээ.

Өнгөрсөн баасан гарагийн орой хуралдсан ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр ийнхүү өөрийн хүсэлтээрээ чөлөөлөгдөхөөр болсон байна. Түүний албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар эргэж мэдээлэх болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Цэцийн нийт гишүүдийн бүрэлдэхүүнд хандаж гаргасан байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.