“Эрдэнэс-тавантолгой” ХК иргэдийн ногдол ашгийн мөнгийг бүрэн шилжүүлжээ
“Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн онд 1 их наяд төгрөг давсан цэвэр ашигтай ажиллаж, түүхэндээ анх удаа иргэдэд ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн. Гэвч тавдугаар сарын эхэнд өгөхөөр дуулдаж байсан 1072 хувьцааны ногдол ашиг тараагдаж эхлээгүй өдий хүрсэн юм. ЭТТ ХК мөнгөө гүйцэд шилжүүлээгүй учраас ногдол ашиг тарааж эхлээгүй байгаа гэсэн тайлбарыг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийж ирсэн. Харин ЭТТ ХК-ийн зүгээс “ Хувьцааны дансаа нээлгэж, банкны дансаа холбосон буюу бүртгэл нь бэлэн болсон иргэдийн ногдол ашгийг тараахад хангалттай хүрэлцэхүйц мөнгийг ҮЦТХТ-рүү аль эрт шилжүүлсэн. Бүртгэл нь бэлэн болсон хүмүүсийнхээ мөнгийг олгоод эхлэвэл үлдсэн иргэд хувьцааны дансаа нээлгэж, банкны дансаа мэдүүлж холбох ажил идэвхжинэ. Тиймээс бид төлбөрийг үе шаттайгаар шилжүүлэх байр суурьтай байгаа. Яамдууд, ҮЦТХТ, СЗХ зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон ажлын хэсгийн уулзалтууд дээр ч ингэж ярьж тохирсон” гэсэн тайлбарыг өгч ирсэн юм. ҮЦТХТ-өөс хамгийн сүүлд өгсөн мэдээгээр 2,512 мянган хувьцаа эзэмшигч иргэнээс 702 мянга нь л дансны мэдээллээ баталгаажуулсан байна. Энэ хүмүүсийн ногдол ашигт 48 тэрбум төгрөг шаардлагатай аж. Харин Эрдэнэс-тавантолгой” ХК-иас энэ талаар тодруулахад, ногдол ашгийн мөнгийг бүрэн шилжүүлсэн гэсэн мэдээлэл өглөө. Өөрөөр хэлбэл иргэдийн ногдол ашгийг өгөхөд шаардлагатай 179 тэрбум төгрөгийг 100 хувь шилжүүлсэн байна. “Ногдол ашгийг иргэдэд тараах ажлыг ҮЦТХТ хариуцдаг. Бид аль 5-р сараас эхлээд л иргэдийн ногдол ашгийн мөнгийг үе шаттай шилжүүлж, бүртгэл бэлэн болсон иргэдийн дансанд тухай бүр шилжүүлэх шаардлага тавьж ирсэн” гэсэн товч мэдээллийг тус компанийн эх сурвалж өглөө.
Хувьцаа эзэмшигчдийг бүртгэх, мэдээллийг нь хадгалах, ногдол ашгийг дамжуулан тараах үүрэгтэй газар нь “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК. 1992 оноос хойш иргэд, хувьцаа эзэмшигчид нь аваагүй, компаниудын ногдол ашгийн 10 гаруй тэрбум төгрөг тус компанийн дансанд “үхмэл” хөрөнгө болон хадгалагдаж байгаа. Тиймээс бүртгүүлсэн иргэдийн ногдол ашгийг эхлээд олгоё, дутуу иргэд бүртгүүлэхээр үлдсэн мөнгийг тооцож олгоё гэсэн “Эрдэнэс-тавантолгой” ХК-ийн байр суурь шударга шаардлага гэж хэлж болно. Гэвч Сангийн сайд “хүчиндэн” нас барсан, Монголын харьяат биш болсон, гадаадад амьдардаг, Монголд банкны данс нээлгэх боломжгүй иргэдийн хувьцааны ногдол ашгийг хүртэл “нэхэж” авчээ. Тиймээс “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн дансанд Эрдэнэс-тавантолгой ХК-ийн их хэмжээний ногдол ашгийн мөнгө эзэн нь авалгүй “үхмэл” хөрөнгө болон хадгалагдаж үлдэх нь тодорхой байна.