| | USD/MNT 0₮

А.Ариунзаяа: Насны хишиг, жирэмсэн эхийн тэтгэмж, одонтой ээжүүдийн мөнгө зэргийг цахимаар авах боломж бүрдлээ

Засгийн газраас гаргасан зарим шийдвэрийг ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээлж байна. Тухайлбал, ХНХЯ нийгмийн халамжийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, иргэдэд төрөөс үзүүлж буй халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг түргэн шуурхай хүргэх, мэдээллийн ил тод байдлыг хангах, төрд байгаа иргэний мэдээллийг тухайн иргэнээс шаардахгүйгээр нийгмийн халамжийн үйлчилгээ, арга хэмжээнд хамруулах техник технологийг нэвтрүүлэх зорилгоор “Нийгмийн халамжийн нэгдсэн систем”-ийг хөгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Тус систем хөгжүүлэлтийн эхний үе шатны ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд өнөөдрөөс эхэлж байгаа юм байна. 

Эхний ээлжид Насны хишиг, Жирэмсэн эхийн тэтгэмж, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж, Ихэр хүүхдийн тэтгэмж, Өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжийг цахим системээр дамжуулан олгоно.

Халамжийн нэгдсэн систем нэвтэрснээр иргэн нийгмийн халамжид хамрагдах хүсэлтээ төрийн байгууллагад очилгүйгээр нийгмийн халамжийн цахим хуудас болох ehalamj.mn, төрийн үйлчилгээний цахим машин "ТҮЦ машин", ebarimt аппликэйшн ашиглан гаргаж авах боломжтой болох юм. Мөн иргэний цаасаар бүрдүүлдэг баримт бичгийн тоо буурч, иргэдийн төрийн үйлчилгээг авахад зарцуулдаг хугацааг хэмнэх, иргэн банк харгалзахгүйгээр өөрийн нэрийн дансаар дамжуулан нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн мөнгөө авах, өөрийн гаргасан өргөдөл, хүсэлтийнхээ шийдвэрлэлтийн явцад хяналт тавих зэрэг давуу талууд бий болох юм.

 

А.Ариунзаяа: Насны хишиг, жирэмсэн эхийн тэтгэмж, одонтой ээжүүдийн мөнгө зэргийг цахимаар авах боломж бүрдлээ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.