| | USD/MNT 0₮

Солонготын даваанд газ тээвэрлэж явсан том машин онхолджээ

Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр бүртгэгдсэн дуудлага мэдээллийг танилцуулж байна.

Төв аймгийн нутаг Эрдэнэ суманд автозамын зорчих хэсэгт суудлын автомашин хоорондоо мөргөлдсөн осол өчигдөр 19:12 цагт гарчээ. Ослын улмаас автомашины эд ангид нэг хүн хавчуулагдсан байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон иргэн С “Приус 20” загварын суудлын автомашиныг мөргөсөн байна. Ослын улмаас гурван хүн (23 настай эрэгтэй Ш, 26 настай эмэгтэй Б, 4 сартай эрэгтэй А) автомашины эд ангид хавчуулагджээ. 

Мөн Завхан аймаг, Их-Уул сумын Цэцүүх багийн Солонготын даваанд Улаанбаатар хотоос тус аймгийн Тосонцэнгэл сум руу 7 тн газ тээвэрлэж явсан “Дашваанжил” ХХК-ийн эзэмшлийн “Норд бенз” загварын зүтгүүрийн чиргүүл автозамын хажуу руу унасан байна.

Энэ тухай дуудлага мэдээлийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид тус аймаг дахь “Дашваанжил” ХХК-ийн салбарын 3 ажилтан очиж, хамгаалалтад авч аюулгүй байдлыг ханган ажиллажээ.

Завхан аймаг, Их-Уул сумын Цэцүүх багийн Солонготын даваанд Улаанбаатар хотоос тус аймгийн Тосонцэнгэл сум руу 7 тн газ тээвэрлэж явсан “Дашваанжил” ХХК-ийн эзэмшлийн “Норд бенз” загварын зүтгүүрийн чиргүүл автозамын хажуу руу унасан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (12)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.