| | USD/MNT 0₮
Олны танил хүмүүсийн нэр зургийг ашиглан хуурамч хуудас нээж, иргэдийг залилан мэхэлж байсан этгээдүүдийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн I хэлтсийн Эрүүгийн тасгийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Тодруулбал, "Би жүжигчин тэр байна. Миний энэхүү гэр бүлийн зургийг паблик болгож, шэйр хийснээр, тэдэн төгрөгийн азтан болно. Азтай нэг хүнд тийм юм бэлэглэнэ" гэсэн утгатай зураг, зар мэдээлэл олон нийтийн сүлжээнд их байдаг. Түүнийг нь шэйрлэх, бусдад түгээсэн хүмүүс залилангийн хохирогч болсон байна.
Тухайлбал, хуулийн байгууллагад шалгуулж байгаа сэжигтэн этгээдүүд дансандаа мөнгө байршуулах замаар иргэдийг залилдаг байжээ. Урьдчилсан байдлаар 166 хохирогч тогтоогдсон байна. Энэ төрлийн үйлдлээр хохирсон иргэд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст хандахыг цагдаагийн алба хаагчид сануулав.
Олны танил хүмүүсийн нэр зургийг ашиглан хуурамч хуудас нээж, иргэдийг залилан мэхэлж байсан этгээдүүдийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн I хэлтсийн Эрүүгийн тасгийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.