| | USD/MNT 0₮

Албан тушаалаа урвуулсан аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасанд холбогдох хэргийг прокурорт буцаав

Нийслэлийн прокурорын газраас Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулах/ мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах/ гэмт хэрэгт буруутган шалгасан билээ.

Мөн Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-р зүйлийн 3 дахь хэсэгт заасан /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулах/ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2020 оны 08 дугаар сарын 19-нд товлогдож, шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэргийг буруу тусгаарласан мөн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцаав.

Нийслэлийн прокурорын газраас Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулах/ мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах/ гэмт хэрэгт буруутган шалгасан билээ.
LIVE

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.