| | USD/MNT 0₮

Хятад иргэдтэй гэр бүл болсон хүмүүс БНХАУ-руу явах хүсэлт их гаргаж байна гэв

Засгийн газрын шийдвэрээр УОК болон Шуурхай штабаас хилийн чанадад гацсан байгаа иргэдээ татан авах ажиллагаа шат дараалалтай хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 52 орноос 18 мянга гаруй иргэнээ татан авчээ.

Харин Монголоос гадагшаа гарах хүсэлтэй байгаа иргэд ГХЯ-ны Консулын газрын үүд хаалгыг сахидаг, өдөр бүр уулзалт хийж байгаа талаар Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлсэн билээ.

Тодруулбал, Гадаад харилцааны яаманд тогтмол хүсэлт тавьж байгаа иргэд бол БНХАУ-д зорчих хүсэлтэй холимог гэр бүлийн асуудал байна. Ойролцоогоор 170 орчим өргөдөл ирснээс 120 өргөдөл нь холимог гэр бүл байгаа. Энэ иргэдтэй өдөр бүр уулзаж байгаа аж. БНХАУ-ын зүгээс гадаад иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй хэвээрээ байгаа. Эдгээр иргэний асуудлыг хүмүүнлэгийн шугамаар шийдвэрлэх талаас Хятадын талтай ярилцаж байгаа ажээ. 

Мөн гадаадад суралцдаг 40 гаруй мянган оюутнаас хамгийн олон буюу 12 мянган оюутан БНХАУ-д суралцдаг. Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын их сургуулиуд хэзээ үйл ажиллагаагаа эхлэх вэ гэдгийг зарлаагүй байна. 

Хятад иргэдтэй гэр бүл болсон хүмүүс БНХАУ-руу явах хүсэлт их гаргаж байна гэв
Нийгэм

Сэтгэгдэл (37)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.