| | USD/MNT 0₮

Үнэрлэж байсан газ нь дэлбэрч, гурван хүүхэд, хоёр том хүн түлэгджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд газ дэлбэрсний улмаас өсвөр насны гурван хүүхэд, хоёр нас биед хүрсэн хүн эрүүл мэндээрээ хохирсон хэрэг бүртгэгджээ. 

Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрийн байрны орцонд ахуйн хэрэглээний газ дэлбэрсэн тухай мэдээллийг тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс наймдугаар 22-ны өдрийн 16:12 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид тус хэргийн газарт очиход иргэн 17 настай, эрэгтэй Э, /биеийн 21 хувь түлэгдэлтэй/, 17 настай, эмэгтэй З, /биеийн 60 хувь түлэгдэлтэй, биеийн байдал хүнд/ 19 настай, эрэгтэй Э /биеийн 50 хувь түлэгдэлтэй/ нар ахуйн хэрэглээний газ үнэрлэж байхад дэлбэрсний улмаас түлэгдсэн тул ГССҮТ-д хүлээлгэн өгсөн.

Мөн иргэн Э /52 настай, эрэгтэй/ хоёр гар болон толгой түлэгдсэн, согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэсэн, иргэн С /27 настай, эрэгтэй/ 2 гар, нүүр түлэгдсэн. Эдгээр иргэд нь тус орц руу орж байх үед дэлбэрэлтэд өртөж түлэгдсэн байсан тул эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн гэрт нь үлдээсэн байна. 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд газ дэлбэрсний улмаас өсвөр насны гурван хүүхэд, хоёр нас биед хүрсэн хүн эрүүл мэндээрээ хохирсон хэрэг бүртгэгджээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.