| | USD/MNT 0₮

Үндэсний Геологийн албаны даргаар шинээр томилогдож буй О.Чулуун 3.5 тэрбумын тендер авчээ

 
Энэ наймдугаар сарын 19-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар Үндэсний геологийн албаны даргаар О.Чулууныг томилсон. Тэрбээр салбарын хүн хэдий ч эрх ашгийн ноцтой зөрчлөөс болж АТГ-т дуудагдахдаа тулаад байна.

Тодруулбал, О.Чулуун нь 2016 оноос Уул уурхайн сайдын зөвлөхөөр ажиллаж байхдаа “Гео Тех Импекс”-ийг өөрийнхөө нэр дээр 100 хувь эзэмшигчээр тухайн ондоо шинээр байгуулж улсын төсвөөр хийгддэг Геологийн судалгааны ажил гэж 3.5 тэрбум төгрөгийн тендерийг авсан байна. Энэ нь сайдын зөвлөхийн албан тушаал хашиж байхдаа өөрийн эзэмшлийн компанид тендер авсан нь ашиг сонирхлын зөрчилтэй болж байгаа юм.

Мөн О.Чулуун төрийн албаны шалгалт ч өгөлгүй энэ албан тушаалд томилогдсон байгаа аж. Энэ нь Төрийн албаны тухай хуульд зааснаар удирдах албан тушаалтанд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа аж.

Засгийн газар төрийн албаны томилгоог шударга явуулна гэж өнгөн дээрээ мэдэгдэж байгаа ч Ковидын хууль дор халхавчлан хууль зөрчин томилгоог хийжээ.

Одоо О.Чулуун Үндэсний геологийн албаны даргаар томилогдохоор болж байгаа нь Авлигын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль гэх мэт олон хуулийг тус тус зөрчсөөр байхад Засгийн газар энэхүү томилгоог хийсэн нь олны анхаарлыг татаж байна. 

О.Чулуун нь Үндэсний геологийн албаны даргаар томилогдохын өмнө  өөрийн төрсөн хүү болох Чулууны Золбоод “Гео Тех Импекс” ХХК-иа шилжүүлэн өгчээ. Одоог хүртэл 3.5 тэрбум төгрөгийн өртөгтэй геологийн судалгааны ажил ид явагдаж байгаа нь эрх ашгийн ноцтой зөрчилтэйг харуулж байна.

Үндэсний Геологийн алба нь Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны харьяанд УИХ-аас энэ оны нэгдүгээр сард шинээр байгуулагдсан ба улсын төсвийн хөрөнгөөр Монгол Улсын ашигт малтмалын үйл ажиллагааг эрэн хайх хайгуул судалгааны ажлыг гүйцэтгэх үүрэг бүхий томоохон алба юм. Ийм чухал салбарт эрх ашгийн ноцтой зөрчилтэй дарга шинээр томилогдож буй нь араасаа олон асуудлыг дагуулах нь бололтой.

О.Чулуун нь Үндэсний геологийн албаны даргаар томилогдохын өмнө өөрийн төрсөн хүү болох Чулууны Золбоод “Гео Тех Импекс” ХХК-иа шилжүүлэн өгчээ. Одоог хүртэл 3.5 тэрбум төгрөгийн өртөгтэй геологийн судалгааны ажил ид явагдаж байгаа нь эрх ашгийн ноцтой зөрчилтэйг харуулж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.