| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа: Өчигдөр 399 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй, нэг хүн эдгэрч гарлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар коронавирусийн цар тахал дэлхийн 216 улсад бүртгэгдэж, 23 сая 335 мянган хүн энэ өвчнөөр өвчилж,  814 мянган хүн  нас барж, 16 сая гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.  Сүүлийн 24 цагийн хугацаанд 196 мянган хүн шинээр халдвар авч, 4 мянга гаруй хүн эндсэн байна.

Харин манай улсад халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа “ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 399 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа.

Өнөөдөр нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатлал руу шилжлээ. Нийт батлагдсан тохиолдол 298 байгаа. Үүнээс 289 нь эмчлэгдсэн, 31 хүн сувилалд, гэрийн ажиглалтад 40 хүн, ажиглалт тандалтын хугацаа дууссан 218 хүн, ХӨСҮТ-д 9 хүн эмчлэгдэж байна. Эмчлэгдэж байгаа хүнээс 7 нь хөнгөн, 2 нь хүндэвтэр гэсэн үнэлгээтэй байна" гэв.

Өнөөдөр нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатлал руу шилжлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.