| | USD/MNT 0₮

ГХЯ:Өнөөдрийн байдлаар нийт 52 улсаас 18392 иргэнээ татан авсан байна

ГХЯ-наас ковид-19-тэй холбоотой цаг үеийн асуудлаар шуурхай мэдээлэл хийж байна. Мэдээлэлд тус яамны газрын болон хэлтсийн дарга нар оролцож мэдээлэл өгч байна. 

Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг" Хилийн чанадад нутаг буцах боломжгүй болсон иргэдээ шат дараалалтай татан авчирч байна. Гадаадын 52 улсаас 18392 иргэнийг авчирсан байна. Иргэдээ авчрах давтамж нэмэгдсэн байна. Энэ сардаа үлдсэн хэд хэдэн нислэгийг үйлдэнэ. Нийтдээ энэ сарын 17 нислэг үйлдсэний дараа агаарын замаар болон газраар авчирсан иргэдийн тоо гэвэл 4500 гаруй иргэнийг авчирчээ. 

Одоогоор Дэлхийн 53 улсад 12460 хүн эх орондоо буцах хүсэлтээ гаргасан байна" гэв. 

Шууд үзэх:

ГХЯ-наас ковид-19-тэй холбоотой цаг үеийн асуудлаар шуурхай мэдээлэл хийж байна. Мэдээлэлд тус яамны газрын болон хэлтсийн дарга нар оролцож мэдээлэл өгч байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.