| | USD/MNT 0₮

Цагаанхадны нүүрсний түйрэнгээс болж Говийн Бага дархан цаазат газар сүйдлээ

Говийн бага дархан цаазат газар нь Өмнөгөвь аймгийн Номгон, Баян-Овоо, Ханбогд, Дорноговь аймгийн Хатанбулаг сумдын өмнөд хэсгийн хилийн заагийн газар нутаг Борзон, Заг сүүж, Зээмэг, Галба, Хармагтайн говиудын зарим хэсгийг хамарсан “A”, “Б” гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нийтдээ 1.839.176 га талбай бүхий газар нутгийг эзэлдэг ба Монголын зүүн өмнөд говийн үндсэн хэв шинжийг төлөөлсөн, байгалийн унаган төрхөө харьцангуй хадгалсан, дэлхийд ховордсон амьтад болох хулан, харсүүлт зээрийн үндсэн байршил нутаг мөн. 

Тэгвэл энэ газарт Цагаанхад орчмын бүс нутаг хамрагддаг бөгөөд өнөөдрийн байдлаар нөхцөл байдал иймэрхүү байна. Бага дархан цаазат газар гэхээр хамгаалалтад байх ёстой. Гэтэл хариуцах эзэнгүй, хаягжилт байхгүй энэ газарт нүүрсний түйрэн болж дууслаа. Цагаанхадан дахь байгаль орчны асуудлаар бол салбарын яам мэдэх ёстой гэдгийг иргэд хэлж байна. 

Том оврын автомашин байнга явдаг, нүүрс тээвэрлэлтэд явдаг болохоор байгаль орчин нь цэвэрхэн байна гэсэн ойлголт байхгүй.  БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга П.Цогтсайханы хэлснээр "Байгаль орчны үнэлгээ хийж ажиллахыг шаарддаг. Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа нэг үзүүлэлт бол нүүрс тээвэрлэлтийг ачих буулгах зэргээс гарч байгаа тоосжилт юм. Засгийн газрын тогтоолоор бол уурхайн тээвэрлэлтийг технологийн замаар явуулна гэж заасан байдаг. Энэ байдлыг салбарын яамны хувьд шаарддаг. Замын шаардлага дээр төдийлэн хариуцлага хүлээлгэж чадахгүй байна. Нарийвчласан үнэлгээний тайлангаар шахалт шаардлага өгдөг" гэв. 

Үнэндээ Цагаанхаданд очоод харахаар нүд халтирам дүр зураг харагдаж байгааг та бүхэн харж байгаа байх. Тоосжилт болон нүүрсний түйрэн, хог хаягдал гээд үнэндээ гутамшигтай байна. Энд 13 мянган жолооч амьдарч, хоол ундаа идэж ууж, ийм бохир агаараар амьсгална гэдэг үнэхээр эмгэнэлтэй. 

Цагаанхадны нүүрсний түйрэнгээс болж Говийн Бага дархан цаазат газар сүйдлээ
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.