| | USD/MNT 0₮

Д.ОДБАЯР АЖЛАА ӨГӨХ ҮҮ, ӨГӨХГҮЙ ЮУ

БНСУ-ын "Корейн Айр" компанийн онгоцоор үйлчлүүлэх явцдаа онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр долоон сая воннын мөнгөн торгууль хүлээсэн Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр уржигдар шөнө МИАТ-ын онгоцоор эх орондоо ирсэн юм.

Түүнийг олон нийт албан ёсоор уучлал гуйж, ажлаа өгөхийг шаардаж буй. Учир нь эх орныхоо нэр хүндийг олон улсад шившиг болгосон тул цаашид ҮХЦ-ийн даргаар ажиллах, нэр нүүр байхгүй хэмээн ийнхүү шахалт үзүүлж эхэлсэн.

Тэгвэл Д.Одбаяр дарга уучлал гуйж, ажлаа өгөхгүй бололтой. Өчигдөр орой 17.00 цагийн үед ажилдаа очсон тэрбээр Цэцийн зургаан гишүүнтэйгээ тав гаруй цаг хурал байгуулжээ.

Тэд Цэцийн даргын гадаадад нэр холбогдсон асуудалд ёс зүйн хариуцлага тооцох тухай ярьсан байна. Гэвч Д.Одбаяр дарга эсэргүүцэж, хурал эхлэнгүүт хаяж гарсан гэнэ. 

Зарим гишүүд "Танд Өмнөд Солонгосын хуулийн байгууллагаас мөнгөн торгуулийн ял хүлээлгэсэн учир хэргээ хүлээсэн гэсэн үг. Цэцийн нэр хүндийг бодоод өөрөө Даваа гаригт огцрох өргөдлөө өг" гэжээ. Харин Д.Одбаяр "Би Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай уулзана" гээд хаалга саван гарчээ. Цэцийн гишүүдийн олонх нь даргаа огцруулж, үүрэг ажлаас нь чөлөөлөх саналтай байгаа аж. 

Гэхдээ Д.Одбаяр өөрийгөө гүйцэтгэх ажиллагааны золиос болсон гэх утгатай тайлбар хэлсэн байна. Тэрбээр Даваа гарагт цэцээс мэдээлэл хийнэ гэсэн зар түгээд байгаа. Түүний хийх мэдээлэл мэдээж анхаарал татна. Тэрбээр ажлаа өгөх үү, өгөхгүй юу гэдгий шийдэх байх. Харин цэцийн гишүүд энэ асуудлаар ирэх Даваа гарагт дахин хуралдахаар болжээ.

 

Д.Одбаяр өчигдөр цэцийн зургаан гишүүнтэйгээ таван цаг гаруй хуралдаж, "ажлаа өгөхгүй" хэмээн хаалгаа саван гарч оджээ.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.