| | USD/MNT 0₮

Японоос иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц хөөрчээ

Энэ наймдугаар сард 14 удаа захиалгат нислэг үйлдэн 3500 орчим монгол иргэнээ гадаадын улс, орнуудаас татаж авахыг Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлсэн. Харин сүүлд нэмж Хонконг улсаас иргэдээ авах шийдвэрийг УОК-ийн Шуурхай штабаас гаргасан билээ. 

Япон улсаас иргэдээ татан авчрах тусгай үүргийн онгоц өнөө өглөө 07.55 цагт хөөрлөө.

Токио-Улаанбаатар чиглэлд үйлдэж буй уг нислэг нь наймдугаар сарын хоёр дахь нислэг болж байна. Өмнө нь наймдугаар сарын 7-нд Токио руу нислэг үйлдэж, Японд байгаа иргэдээс хүсэлт гаргасан 600 гаруй иргэнийг авчирсан. Тусгай үүргийн онгоц өнөө орой 19.15 цагт эх орондоо газардах юм байна. 

 

Япон улсаас иргэдээ татан авчрах тусгай үүргийн онгоц өнөө өглөө 07.55 цагт хөөрлөө.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.