| | USD/MNT 0₮

Хүүхдээ цонхоор ил гарган тээвэрлэсэн жолоочийг 50 мянган төгрөгөөр торгожээ

Автомашинд хүүхдийг буруу тээвэрлэсэн зөрчил сүүлийн үед их гарах боллоо. Хамгийн сүүлд гэхэд өчигдөр буюу 2020 оны наймдугаар сарын 23-ны өдөр бага насны хүүхдээ машиныхаа цонхон дээр суулган замын хөдөлгөөнд оролцож байжээ. Иймд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.8-д Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана гэсэн заалтыг зөрчсөн байх тул Зөрчлийн тухай хуулийн 14.7.45-д заасны дагуу арга хэмжээ тооцов. Өөрөөр хэлбэл, 50 мянган төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулжээ. 

Хүүхдээ цонхоор ил гарган тээвэрлэсэн жолоочийг 50 мянган төгрөгөөр торгожээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.