| | USD/MNT 0₮

Б.Нямхатан:Хэнтий аймагт самар, жимсийн гарц сайн байгаа ч түүх зөвшөөрөл олгогдоогүй байна

Энэ жил Хэнтий аймагт самар, жимсний ургац болоод болц сайн байгаа талаар тус аймгийн БОАЖ-ын газрын Ойн албаны дарга Б.Нямхатан ярилаа.

Тэрбээр "Энэ жил жимс, самар маш сайн ургацтай байгаа. Самар жимс түүх зөвшөөрөл хараахан олгогдоогүй байгаа. Гэвч хулгайгаар самар жимс түүх явдал их байна. Байгаль хамгаалагчид маань чадлынхаа хэрээр самарчдыг уулнаас буулгаж байна. Хүмүүс мэдээлэл өгдөг. Хэд хоногийн өмнө гэхэд Батширээт сумын уулнаас долоон хүн буулгалаа. Очихоор маш олон хүн явж байдаг. Шаардлага тавих их хэцүү. Байгаль хамгаалагчид өөрсдийгөө хамгаалахгүй бол буу шийдэмтэй хүмүүстэй гар нүцгэн ажиллахад хүндрэлтэй байдаг" гэв.

Түүнчлэн тэрбээр салбарын сайдад байгаль хамгаалагчид тулгамдаж байгаа асуудлаа ч танилцуулсан. 

Аймгийн хэмжээнд 36 байгаль хамгаалагчтай ажиллаж байна. Байгаль хамгаалах чиглэлээр хууль бус ан, ой хээрийн түймэр болон бусад олон арга хэмжээг авч ажилладаг. Ойн нөхөн сэргээлт хийнэ. Тодорхой цэгүүдэд эргүүл, шалгалт тогтмол явуулдаг. 2019 онд 380 сая төгрөгийн төсөвтэй ажилласан. Түймрийн эрсдэл өндөр үед бэлэн байдлыг бэлдүүлэх, уул уурхай, ойн нөхөн сэргээлтийг төсвийнхөө хүрээнд хийж байна. 

Тулгамдсан асуудал гэвэл орон нутгийн төсвөөс санхүүждэг учраас төсөв санхүү, унаа тэрэг, автомашины хэрэгцээ шаардлага байна. Тухайлбал бидний нэрлэдгээр хятад мотоцикл, эдэлгээ богино. Очоод үзэхэд мотоциклгүй  байгаль хамгаалагч байхгүй. Хэрэглээ нь дуусчихсан, туулах чадвар тааруу байдаг. Нэг ойн анги огт төсөвгүй өөрийн орлогоор үйл ажиллагаа явуулдаг. Тэр нь Цэнхэрмандал суманд байгаа. Энэ ойн анги 80.3 мянган га ойн сантай. Гэтэл Ойн судалгаа хөгжлийн төвийн хэрэглэж байсан Фургон автомашиныг авч өөрсдөө чадлынхаа хэрээр засварлан ашиглаж байгаа. Энэ мэтчилэн орон нутгийн байгаль хамгаалагчдад унаа тэрэгний асуудал тулгардаг байгаа талаараа тэрбээр учирлалаа. 

 

Байгаль хамгаалагчид өөрсдийгөө хамгаалахгүй бол буу шийдэмтэй хүмүүстэй гар нүцгэн ажиллахад хүндрэлтэй байдаг
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.