| | USD/MNT 0₮

Д.Эрдэнэбат нарыг үргэлжлүүлэн шүүнэ

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Золжаргал, Д.Ганбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж нарын 7 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 187 хавтас бүхий эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан.

Шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 10.00 цагт эхэлсэн бөгөөд шүүх хуралдааны явцад буюу 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр шүүгдэгч Б.Минжбадамын биеийн эрүүл мэндийн байдалтай холбоотой хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Иймд хэргийн оролцогч нарын зүгээс гаргасан хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 09.00 цагт үргэлжлүүлэн хэлэлцэхээр завсарласан байсан.

Харин өнөөдөр шүүх хуралдаан үргэлжлэх юм байна. 

Шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 10.00 цагт эхэлсэн бөгөөд шүүх хуралдааны явцад буюу 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр шүүгдэгч Б.Минжбадамын биеийн эрүүл мэндийн байдалтай холбоотой хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.