| | USD/MNT 0₮

Алтжин худалдааны төвд хортон шавьжтай жимс зарж байжээ

Иргэнээс ирсэн гомдол, мэдээллийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид шалгалт явуулахад хортон шавьжаар бохирдсон хасарваань жимс борлуулж байсныг илрүүлжээ.

Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороонд байрлах “Алтжин” худалдааны төвийн 1557 тоот лангуунд шавьжтай /амьд / хасарваань жимс борлуулж байсан иргэний бараанд шалгалт хийжээ.

Шалгалтаар худалдан борлуулж буй хасарваань жимс болон сав баглаа боодол нь хортон шавьжаар бохирдсон нь тогтоогдсон байна. Илэрсэн зөрчилд нь Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэл оногдуулж, хураан авч устгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.