| | USD/MNT 0₮

Шуурхай штабын удирдлагууд өөрийн хүсэлтээр шалгуулж байгаа гэв

Гадаадад гацсан иргэдийг эх оронд нь авчрахын тулд УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр болон тус байгууллагын удирдлагууд бусдаас хахууль авдаг гэсэн мэдээлэл гараад удаж буй.

Нийгэмд хахууль авдаг гэсэн ойлголт нийгэмд их байгаа учир тэд өөрсдийн хүсэлтээр АТГ-т шалгуулж байгаа гэсэн мэдээллийг албаны эх сурвалж хэллээ.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигийн хэлснээр "Хахууль авсан гэх хүн байгаа бол олон нийтэд илчлээд өгөөч. Худлаа ташаа мэдээлэл тарааж, нийгэмд талцуулаад байна. Дахин урилахад хахууль авсан нь баримт нотолгоотой байвал гаргаад тавихыг хүсье" гэсэн юм.

Тиймээс дээрх удирдлагуудыг хахууль авсан гэх яриа гараад байгаа учир өөрсдөө хуулийн байгууллагад хандаж, үнэн мөнийг олохыг хүсчээ. 

Шуурхай штабын удирдлагууд өөрийн хүсэлтээр шалгуулж байгаа гэв
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.