| | USD/MNT 0₮

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллалаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Орхон аймагт өрнөж буй бүтээн байгуулалтын ажлуудын явцтай танилцаж, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэлээ.

Тус аймгийн нэгдүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын явц 80 хувьтай байгаа бөгөөд 2013 оны зураг төслөөр хийгдэж байгаа тул нэмэлт ажлын санхүүжилт хэрэгтэй болоод буйг ажлын хэсгийнхэн танилцуулав. Уг хөрөнгийг ирэх жилийн төсөвт суулгаж, сургуулийн барилгыг ирэх 2021 онд бүрэн дуусгаж хүлээн авахаар боллоо.

Мөн 1А хороолол болон "Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн"-гийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Тус хороолол нь 1280 өрх, 4800 хүн амтай байхаар төлөвлөгдсөн бөгөөд 960 хүүхдийн сургууль, 400 хүүхдийн цэцэрлэг, соёл амралт, худалдаа үйлчилгээний барилгууд баригдах юм. Өнөөдрийн байдлаар орон сууцны барилга угсралтын ажил 50 хувьтай явж байгаа ба 2021 онд бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.

Түүнчлэн, Эрдэнэт хотод 5 га талбайг хамарсан спорт, амралт, эрүүл мэндийг дэмжих, иргэдийн ая тухтай байдлыг хангасан “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэнг бий болгож байна. Энэхүү бүтээн байгуулалт нь Улс, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ба уг ажлыг төлөвлөгөөний дагуу энэ онд дуусгаж, хүлээлгэн өгөхөөр ажил хуваарийн дагуу явж байгааг танилцууллаа. 

Тус хотын зүгээс цаашид 10 га талбайд тоглоомын парк байгуулахаар төлөвлөж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Орхон аймагт өрнөж буй бүтээн байгуулалтын ажлуудын явцтай танилцаж, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэлээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.