| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа:Таван хүн эдгэрч, дараагийн шат руу шилжлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар коронавирусийн цар тахал дэлхийн 216 улсад бүртгэгдэж, 22 сая 790 мянган хүн энэ өвчнөөр өвчилж,  805 мянган хүн  нас барж, 15 сая гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.  Сүүлийн 24 цагийн хугацаанд 247 мянган хүн шинээр халдвар авч, 5 мянга гаруй хүн эндсэн байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа  “ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 546 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа. Өнөөдөр таван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатлал руу шилжлээ.

Энэ нь  26, 22, 31, 24, 31 настай эрэгтэй энхийг сахиулагчид юм. Нийт батлагдсан тохиолдол 298 байгаа. Үүнээс 288 нь эмчлэгдсэн /нийт өвчилсөн хүмүүсийн 96.6% эдгэрэлттэй байна/, 33 хүн сувилалд, гэрийн ажиглалтад 38 хүн, ажиглалт тандалтын хугацаа дууссан 217 хүн, ХӨСҮТ-д 10 хүн эмчлэгдэж байна. Эмчлэгдэж байгаа хүнээс 8 нь хөнгөн, 2 нь хүндэвтэр астма, чихрийн шижин хавсарсан гэсэн оноштой байна" гэв.

ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 546 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа. Өнөөдөр таван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатлал руу шилжлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.