| | USD/MNT 0₮
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 1071 ээжид Алдарт эхийн одон гардуулж өгч байна.
Энэ үеэр УИХ-ын 2020 оны сонгуульд Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн П.Анужин Ерөнхийлөгчөөс алдарт эхийн одонгоо гардаж авч байна. Тэрбээр Эхийн алдар нэгдүгээр одонгоо 2014 онд авч байсан бөгөөд өнөөдөр ийнхүү Эхийн алдар 2 дугаар одонгоо гардаж байгаа нь энэ аж.
Дашрамд дуулгахад, дэлхийн нийтээр коронавирусийн цар тахлын улмаас Эхийн алдар одонг гардуулахгүй хойшлуулаад байсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Баянзүрх дүүргийн ээжүүдэд Эхийн алдар одонг гардуулсан юм.
УИХ-ын гишүүн П.Анужин алдарт эхийн одонгоо гардаж авлаа