| | USD/MNT 0₮

Өвөрхангай аймагт Газрын харилцаа, барилга хот байгуулалтын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна

Газрын харилцаа, барилга хот байгуулалтын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ.

Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотноо салбарын яам, агентлаг, төрийн байгууллагууд болон 21 аймаг, Нийслэлийн холбогдох асуудал эрхэлсэн байгууллагуудын удирдлага, төлөөлөл оролцож байна.

Тодруулбал, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын салбарын удирдах ажилтны зөвлөгөөний хөтөлбөрийн дагуу газар зохион байгуулалт, хаягжуулалт, барилга угсралт, зураг төсөл, төсөв, үнэ бүрдэл болон орон нутгийн салбар байгууллагын бүтэц, сумын даамал зэрэг тулгамдаж байгаа асуудлаар БХБЯ, ГЗБГЗЗГ, БХТөв, аймаг орон нутгийн удирдлага холбогдох албан хаагчид, зөвлөгөөнд оролцогчдын дунд санал солилцож, нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм.

Асуудал шийдлээ хэлэлцэх, цаашдын зорилго чиглэлээ ярилцах салбарын хамгийн том уулзалт зөвлөгөөнд идэвхтэй оролцож салбарынхаа асуудалд сэтгэлтэй хандах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, ажил хэрэгч хандахыг салбарын сайд Б.Мөнхбаатар уриаллаа.

Тэрбээр "Ирэх дөрвөн жилд их ажил хийнэ. Хамгийн чухал нь Газрын багц хуулийг авч хэлэлцэнэ. Мөн нийслэлд тулгамдаж байгаа газрын маргаан болон хаягжилтыг бүртгэлжүүлэхээр Ажлын хэсэг байгуулагдсан ажиллаж байгаа. 

Салбар хоорондын уялдааг холбосон ажлыг нэлээд явуулна. Цаашдаа мэргэжилдээ болон салбартаа зүтгэлтэй ажиллана" гэлээ. 

 

Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотноо салбарын яам, агентлаг, төрийн байгууллагууд болон 21 аймаг, Нийслэлийн холбогдох асуудал эрхэлсэн байгууллагуудын удирдлага, төлөөлөл оролцож байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.