| | USD/MNT 0₮

О.Цогтгэрэл:Хүн ам цөөтэй хөгжих боломжгүй СУМДАД төсөв өгөөд хэрэггүй

 
 
Байнгын хорооны хуралдаанаар “Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”, “Таван жилийн хөгжлийн хөтөлбөр”-ийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өөрийн байр сууриа илэрхийлэв.
 
Тэрбээр "Яг өнөөдөр Монгол Улсад хэрэгжиж байгаа сүүлийн 10 жилийн төсвийн хөрөнгө оруулалтын 65 орчим хувь нь орон нутаг руу чиглэдэг ч тэнд үйлдвэрлэл, аж ахуй хөгжих боломж алга. Бие даан хөгжих боломжгүй, цөөн хүн амтай олон сум байна.
 
Азийн хөгжлийн банкны 2016 оны судалгаагаар Монгол Улсад бие даан хөгжих боломжгүй 77 сум байна. Энэ тоо цаашдаа ч нэмэгдэх хандлагатай. Өөрөөр хэлбэл, ажлын байр үүсэх боломжгүй, хөгжих боломжгүй гэсэн үг. Гэтэл бид тийшээ л хамаг төсвөө өгч байна. Хилийн бүсийн 39 сум байна. Тэр сумдад чинь цус ойртолт их болсон. Хоёрхон жилийн дотор цус ойртолт эрс нэмэгдсэн. Энэ мэт асуудлуудыг шийдэж болохуу. Энэ зөвхөн нэг эдийн засгийн асуудал биш. Үндэсний асуудал болчихсон. Үүнд хэрхэн анхаарах вэ” гэв. 
Хилийн бүсийн 39 сум байна. Тэр сумдад чинь цус ойртолт их болсон.
Улс төр

Сэтгэгдэл (16)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.