| | USD/MNT 0₮

Б.Энхбаяр:100 хүрэхгүй хүнтэй төрийн өмчит компани 40 сая төгрөгөөр шинэ жил хийсэн

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Төрийн албаны данхар бүтэц, авлига, хүнд суртлын асуудлыг маш их ярьж байна. Төрийн өмчит 500 орчим компаниуд байгаа. Тэндээс хоёр л том үйлдвэр нь ашигтай ажиллаж байгаа гэсэн мэдээлэл өгсөн. Төрийн өмчийн компаниуд маш их зардал гаргадаг. Өнгөрсөн онд гэхэд нэг 100 хүрэхгүй хүнтэй төрийн өмчит компани 40 сая төгрөгөөр шинэ жил хийж байсан.

Төрийн алба данхайгаагүй, томроогүй гэдгээ харуулахын тулд маш олон байгууллагыг улсын үйлдвэрийн газар болгосон. Ер нь бол 220 орчим төрийн албан хаагчтай болсон. Жишээлбэл, Удирдлагын академи улсын үйлдвэрийн статустай болсон. Ийм статустай маш олон байгууллагыг бий болгож, төрийн албыг нэмэгдүүлсэн. Тиймээс ирэх жилүүдэд гол асуудал төрийн өмчит компаниудын асуудалд УИХ нэхэл хатуутай байж, шаардаж ажиллана шүү. 

Төрийн өмчит компаниуд дээр 15 их наяд төгрөгийн хөрөнгө бүртгэлтэй,  1,5 их наяд төгрөгийн өр төлбөртэй, аудит дээр 1,9 их наяд төгрөгийн алдаа зөрчил гаргасан байна. Төрийн өмчит 500 орчим компани байгаа. Ашигтай ажиллаж байгаа тайлантай хоёрхон компани. Бусад нь ямар байгаа вэ? Бусад улс оронд Төрийн өмчит компаниуд дээр хоёр янзын удирдлагыг хослуулах зарчмыг хэрэглэдэг.

Нэг нь мэргэжлийн, нөгөөх нь захиргааных. Гэтэл манайд ганцхан удирдлага бий. Тэр хүн нь боловсрол, туршлага, ажлын дөргүй. Маш их хэмжээгээр үргүй зардал гаргадаг. Төрийн алба данхаагаагүй зардал нэмээгүй гэдгээ харагдуулахын тулд маш олон төрийн өмчийн байгууллага агентлагуудыг улсын үйлдвэрийн газар гэсэн статус руу шилжүүлсэн байгаа юм. Төрийн албан хаагчийнхаа тоог дарахын тулд шүү дээ.

Үнэн хэрэг дээрээ манай улс 220-230 мянган Төрийн албан хаагчтай болчихсон байгаа. Төрийн албаны зөвлөл 180-190 мянга гэсэн мэдээлэл өгч байгаа. Тэгвэл үлдсэн 40-50 мянган албан хаагч хаана байна вэ. гэхээр улсын үйлдвэрийн статус дор явж байгаа юм. Нэг үгээр Улсын үйлдвэрийн газар гэдэг нэр өгч байгаад тэнд шаардлага хангахгүй томилгоо хийгдэж байна.

Жишээлбэл, Удирдлагын академи Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байсан. Одоо Улсын үйлдвэрийн газар гэдэг статустай. Удирдлагын академи Улсын үйлдвэрийн газар мөн үү. Ийм статустай маш олон байгууллагуудыг бий болгосон. Ийм учраас ирэх онд гол асуудал Төрийн өмчит компаниуд дээр байх нь байна" гэлээ.  

Төрийн албаны данхар бүтэц, авлига, хүнд суртлын асуудлыг маш их ярьж байна. Төрийн өмчит 500 орчим компаниуд байгаа. Тэндээс хоёр л том үйлдвэр нь ашигтай ажиллаж байгаа гэсэн мэдээлэл өгсөн. Төрийн өмчийн компаниуд маш их зардал гаргадаг. Өнгөрсөн онд гэхэд нэг 100 хүрэхгүй хүнтэй төрийн өмчит компани 40 сая төгрөгөөр шинэ жил хийж байсан.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.