| | USD/MNT 0₮
АН-ын залуус цаг үеийн асуудлаар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тодруулбал, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үеэр намаасаа гарсан залуус эргээд намдаа элсэж байгаа юм.
Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн П.Нүрзэд АН-ын даргын тушаалыг уншиж сонирхууллаа. Тушаалд “АН-ын үндсэн дүрмийн 3.9.4-т, 5 дугаар бүлгийн 5.17.1-т зааснаар гаргасан өргөдлүүдийг тус тус үндэслэн тушаах нь: 2020 оны тавдугаар сарын 22-ны өдрөөс намын гишүүнчлэлээс гарсан болон эрхээ хязгаарлуулсан намын даргын Б/68 тоот тушаалаар гишүүнээр 4-8 хүртэлх жилийн хугацаатай хасах сахилгын шийтгэл ногдуулсныг наймдугаар сарын 13-ны өдрөөс хүчингүй болсонд тооцсугай” гэсэн байна.
Энэхүү тушаалаар П.Галиндэв, Д.Сүндий, Э.Мөнхсайхан, Н.Соёмбо, Б.Хайдав нарын эрхийг сэргээж, АН-ын гишүүнээр шинээр бүртгэлээ.
АН-ын залуус цаг үеийн асуудлаар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тодруулбал, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үеэр намаасаа гарсан залуус эргээд намдаа элсэж байгаа юм.