| | USD/MNT 0₮
УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн билээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүд төрийн өндөр албан тушаалтны авлигал хээл хахуулийг таслан зогсоох чиглэлээр ямар зохицуулалт орж ирж байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодруулахад "Төрд ажиллаж байгаа хүн өөрийн хөрөнгөө нотолж чадахгүй бол улсад тушаадаг Сингапурын туршлагыг нэвтрүүлэхээр бэлтгэл ажил хангагдаж байгаа.
Тодруулбал, Авлигатай холбоотой асуудлаар сайн засаглал хэсгийн гуравдугаар бүлэг дээр тусгагдсан. Төрийн албан хаагч, улс төрийн албан тушаалтан тухайн хөрөнгөө нотолж чадахгүй бол улсын орлого болгодог Сингапурын эрх зүйн орчныг оруулж ирэхээр тусгагдаад явна гэсэн үг.
Үүнээс гадна сонгуульд бүртгэлгүй мөнгө хандивлах нь авлигын хэрэг болгож шалгагдах зэрэг эрх зүйн том шинэчлэлт тусгагдаад явж байгаа” гэв.
Төрд ажиллаж байгаа хүн өөрийн хөрөнгөө нотолж чадахгүй бол улсад тушаадаг Сингапурын туршлагыг нэвтрүүлэхээр бэлтгэл ажил хангагдаж байгаа.