| | USD/MNT 0₮
Гадаадад гацсан иргэдээ эх оронд нь авчрахад тодорхой хэмжээний хахууль авч, иргэдийг авчраад байна гэсэн мэдээлэл гарсаар байсан. Гэхдээ энэ бол баримттай албан мэдээлэл биш. Дам яриагаар бол нэг хүнийг тусгай үүргийн онгоцоор оочер дараалалгүй авчрахад 3-5 сая төгрөг хахуульд өгч байна гэсэн мэдээлэл бий. Энэ хэрэгт ОБЕГ болон Шуурхай штабын удирдлагууд холбоотой төдийгүй тэднийг АТГ-т шалгуулахаар АН-ын гишүүн С.Одонтуяа өргөдөл гаргаж өгсөн байгаа юм.
Тэгвэл гишүүний гомдлоор зарим нэг хүнийг шалгаж байгаа талаар Шадар сайд Я.Содбаатар хэлжээ. Тэрбээр "Манай Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр тэргүүтэй 69 хүн байна. Найман байгууллагын албан хаагчид салбар хоорондын уялдаа холбоог ханган ажиллаж байгаа. Тэр хүмүүсийг УИХ-ын Дэд дарга С.Одонтуяагийн газрын үсэгтэй бичиг очсон, шалгуулж байгаа. Өөрсдөө ч хүсэлт өгөөд хүчний байгууллагаар шалгуулж байгаа.
Би долдугаар сарын 9-нд ажил авсан. Үүнээс хойш хөрөнгө мөнгөтэй холбоотой тогтоогдсон зүйл байхгүй. Иргэдээс бол өдөрт 10,20 гомдол ирдэг. Гэсэн ч шалгаад тогтоогдоогүй" гэжээ.
Б.Ууганбаяр тэргүүтэй Шуурхай штабын алба хаагчдыг хуулийн байгууллага шалгаж байгаа гэв