| | USD/MNT 0₮
Монголын үндэсний фронт хөдөлгөөнөөс өнгөрсөн баасан гарагт жагсаал зохион байгуулж, УИХ-ын даргад албан шаардлага хүргүүлсэн билээ.
Тэд УИХ-ыг тарааж, засгийн эрхийг гартаа авах, ард түмний гарт шилжүүлэхийг шаардсан агуулга бүхий бичиг өгч, өнөөдөр хариугаа авлаа.
УИХ-ын даргатай биечлэн уулзаж, хариугаа авах тэдэнд өнөөдөр Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Ж.Сүхбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал нар удирдлагад шаардлагынх нь хариуг өгөхөөр Монголын үндэсний фронт хөдөлгөөн байрлаж буй Монголын үйлдвэрчний эвлэлийн байранд очиход албан шаардлагад өгсөн хариуг хүлээж авсангүй.
Монгол Улсын Их Хурлын дарга тус хөдөлгөөний удирдлагад бичгээр хүргүүлсэн хариу албан бичигтээ Монгол Улсын Их Хурал нь Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар албан ёсны сонгуулиар байгуулагддаг бөгөөд Улсын Их Хурлыг тараах хууль ёсны үндэслэлүүдийг Монгол Улсын Үндсэн хуулиар зааж өгснийг дурьдаад, хуульд зааснаас бусад үндэслэлээр Улсын Их Хурал тарах нь хууль бус асуудал болох тухай дурдсан байна.
Түүнчлэн уг хариу бичигт Монгол Улсын Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино гэж заасныг дурджээ.
ШУУД ҮЗЭХ:
Монголын үндэсний фронт хөдөлгөөнөөс өнгөрсөн баасан гарагт жагсаал зохион байгуулж, УИХ-ын даргад албан шаардлага хүргүүлсэн билээ.