| | USD/MNT 0₮

Багш нарыг багц шинжилгээнд хамруулж ажилд нь оруулна гэв

ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хуралд БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир оролцож, мэдээлэл өглөө.  

Тэрбээр "Шадар сайд, Сангийн сайд ХНХ-ын сайд, ЭМ-ийн сайд, БШУ-ны сайд нарын хамтарсан тушаал гарсан. Уг тушаалаар хичээлийн шинэ жилийг эхлүүлэхэд шаардлагатай төсөв санхүү, бэлэн байдлын төлөвлөгөө хүний нөөцийн төлөвлөлтийг хийж хэрэгжүүлэхийг салбарын дэд сайдуудад даалгасан. Мөн нийгэм сэтгэлзүйн нөлөөллийн ажил, арга хэмжээ авч хэрэгжүүлэх чиглэл өгсөн.  

Мөн Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын хамтарсан удирдамжийн дагуу багш нарыг хичээл эхлэхээс өмнө 12-15 төрлийн багц шинжилгээнд хамруулна.

БШУ-ны сайдын Хичээл сургалтыг удирдан зохион байгуулах нарийвчилсан  түр журмыг боловсруулан гаргасан. Энэ журамтай холбоотой наймдугаар сарын 11,12-ны өдрүүдэд бүх аймаг нийслэлийн боловсролын газрын дарга нарт сургалт зохион байгуулсан" гэв.

 

Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын хамтарсан удирдамжийн дагуу багш нарыг хичээл эхлэхээс өмнө 12-15 төрлийн багц шинжилгээнд хамруулна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.