| | USD/MNT 0₮
УИХ-ын эмэгтэй гишүүд бүлэг байгуулж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд эрүүл мэнд,байгаль хамгаалал, хүчирхийллийн эсрэг нийгмийг хамарсан чиглэлээр хамтарч ажиллахаа мэдэгдсэн юм.
Тухайлбал, санхүүжилт зогсоод байсан хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэх талаар УИХ-ын 13 эмэгтэй гишүүн санал нэгдсэн байна. Хүүхэд харах үйлчилгээг ажиллуулах боломжгүй гэсэн тайлбарыг салбарын сайд нь өгсөн бол тус төвийг ажиллуулах шийдвэрийг өчигдөр гаргасан байгаа юм.
Тэгвэл эн талаар УИХ-ын гишүүн, Бүлгийн дарга БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “Парламентын 76 гишүүний 13 нь эмэгтэй. Бид нийгэмд тулгамдаад байгаа тэр бүр хүмүүс анзаараад байдаггүй асуудалд анхаарлаа хандуулж шийдэл, үр дүнд хүргэх зорилготой байгаа. Эхнээсээ ч бидний санаачилсан ажил үр дүн гарч байна. Коронавируст халдвартай холбоотойгоор хоёр настай хүүхдийг цэцэрлэгт авах боломжгүй болсон. Гэтэл 2 настай хүүхэдтэй 80-аад мянган ээж байгаа. Эдгээр ээжүүдийн хөдөлмөр эрхлэлтийн байдалд хүндрэл учирч байгаа учраас “Хүүхэд харах үйлчилгээ”-г үргэлжлүүлэх нь зүйтэй гэдэг асуудал дээр 13 эмэгтэй санал нэгдсэн.
Иймээс 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа энэ үед “Хүүхэд харах үйлчилгээ”-г үзүүлэхэд шаардлагатай 2,5 тэрбум төгрөгийн тодотголд суулгахад манай эмэгтэй гишүүд дуу хоолойгоо хүргэж тодорхой үр дүнд хүрч байна. Эрэгтэй гишүүд ч дэмжиж байгаа” гэв.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "21 аймаг есөн дүүрэгт насан туршийн боловсрол олгох төв ажиллаж, 300 гаруй мянган хүн хамрагдаж, 4 тэрбум төгрөгийг зарцуулдаг. Эмэгтэйчүүд цаашид сурч хөдөлмөрлөх боломжийг бий болгох чиглэлд ажиллах шаардлагатай. Тиймээс энэ чиглэлд хууль тогтоомж, төсөл хөтөлбөрөөр хамтран ажиллана" гэлээ.
Иймээс 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа энэ үед “Хүүхэд харах үйлчилгээ”-г үзүүлэхэд шаардлагатай 2,5 тэрбум төгрөгийн тодотголд суулгахад манай эмэгтэй гишүүд дуу хоолойгоо хүргэж тодорхой үр дүнд хүрч байна. Эрэгтэй гишүүд ч дэмжиж байгаа