| | USD/MNT 0₮

Ипотекийн зээлд зориулж 300 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор болжээ

Шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний 94 жилийн түүхт ой энэ онд тохиож буй. Үүний хүрээнд Барилга хот байгуулалтын яам, Барилга.мн, Барилгын хөгжлийн төв хамтран “Барилга орон сууц 2020” үзэсгэлэн яармагийг энэ сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Наймдугаар сарын 21-ний 12.00 цагт нээлтээ хийх тус үзэсгэлэн яармагт барилгын салбарын шилдэг ААН, байгууллагууд оролцож, захиалга авч байгаа шинэ орон сууцны төслүүд, зах зээлд нэвтэрч байгаа шинэ материал, дэвшилтэт технологийг олон нийтэд танилцуулах аж. Өөрөөр хэлбэл, орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, барилгын материалын үндэсний хэмжээний томоохон үйлдвэрлэчид, ханган нийлүүлэгчид зэрэг 120 гаруй компанийн үйл ажиллагаатай танилцах боломжтой юм байна. Тэд орон сууцны төслөө танилцуулан, ипотекийн найман хувь, компанийн хувь лизингэд хамруулахаас гадна гал тогооны иж бүрэн тавилга, автомашины граж үнэгүй бэлэглэх зэрэг онцгой хямдрал, урамшууллыг олгохоор төлөвлөжээ.

“2020 он бол барилгын салбарынхны хувьд ковид-19-ийн цар тахлаас үүдэлтэй шинэ сорилтыг даван туулсан онцгой жил байлаа. Улаанбаатар хотод нийт 440 орон сууцны төсөл хэрэгжиж байгаа ч үүнээс 310 төсөл 32500 айлын орон сууцандаа захиалга авч борлуулалт хийж байна. Энэ жил ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр Засгийн газраас 60 тэрбум, Монголбанк, арилжааны банкнаас 240 тэрбум төгрөг, нийт 300 тэрбум төгрөгийг олгохоор болсон. Энэ нь иргэдийн орон сууцны хангамжийг сайжруулах таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа” хэмээн БХБЯ-ны ББМҮХ-ийн ахлах мэргэжилтэн Д.Батзориг онцоллоо.

Шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний 94 жилийн түүхт ой энэ онд тохиож буй. Үүний хүрээнд Барилга хот байгуулалтын яам, Барилга.мн, Барилгын хөгжлийн төв хамтран “Барилга орон сууц 2020” үзэсгэлэн яармагийг энэ сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Наймдугаар сарын 21-ний 12.00 цагт нээлтээ хийх тус үзэсгэлэн яармагт барилгын салбарын шилдэг ААН, байгууллагууд оролцож, захиалга авч байгаа шинэ орон сууцны төслүүд, зах зээлд нэвтэрч байгаа шинэ материал, дэвшилтэт технологийг олон нийтэд танилцуулах аж. Өөрөөр хэлбэл, орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, барилгын материалын үндэсний хэмжээний томоохон үйлдвэрлэчид, ханган нийлүүлэгчид зэрэг 120 гаруй компанийн үйл ажиллагаатай танилцах боломжтой юм байна. Тэд орон сууцны төслөө танилцуулан, ипотекийн найман хувь, компанийн хувь лизингэд хамруулахаас гадна гал тогооны иж бүрэн тавилга, автомашины граж үнэгүй бэлэглэх зэрэг онцгой хямдрал, урамшууллыг олгохоор төлөвлөжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.