| | USD/MNT 0₮

SOS:Дахин хоёр иргэн тарваган тахал өвчнөөр нас баржээ

Тарваган тахал өвчнөөр нас барсан хүний тоо тавд хүрчээ. 

Өнөөдөр ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ЗӨСҮТ-өөс мэдээлэл хийсэн юм.

Үүгээр манай улсад тарваган тахлын дахин дөрвөн тохиолдол батлагдсан талаар албаны эх сурвалж хэллээ. Харамсалтай нь халдвар авсан хоёр иргэн нас баржээ. Тэд Говь-Алтай аймагт бүртгэгдсэн 16 настай хүү, Ховд аймагт бүртгэгдсэн 42 настай эрэгтэй нар байжээ.

Иймээс иргэдийг тарваган тахлын голомттой бүс нутгаас тарвага агнахгүй байхыг, тарваганы мах идэхгүй байхыг мөн Нийслэл рүү тээвэрлэхгүй байхыг албаныхан анхааруулж сэрэмжлүүлсээр байна. 

Тарваган тахал өвчнөөр өвчилсөн хоёр иргэн нас баржээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.