| | USD/MNT 0₮

Эдийн засаг хямралтай байгаа энэ цаг үед аймгуудад 4.1, 4.5 тэрбум төгрөгөөр усан бассейн, спорт заал барьж ТАНСАГЛАХ нь

Он дуустал нөхцөл байдал сайжрахгүй, төсвийн орлого 3.4 их наяд төгрөгөөр буурч, оны эцэс гэхэд төсвийн алдагдал 4.3 их наяд төгрөгт хүрэх нөхцөл үүсээд байна. Эдийн засгийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа. Энэ талаар Сангийн сайд ч өөрөө мэдээлэл хийж, ирэх аравдугаар сард эдийн засаг элгээрээ хэвтэнэ гэж ярьсан. Тиймээс тэвчиж болох ёстой зардлаа хасаж танаж байж цар тахлын үеийн эдийн засгийн хямралын ард гарна гэж ярьсан.

Гэвч эрх баригчид эдийн засгийн зардлаа хасахгүй, танахгүй бололтой. УИХ-ын ээлжит бус чуулганаар 2020 оны төсвийн тодотголыг ярьж байгаа. Энэхүү давагдашгүй хүчин зүйл болох цар тахал, хөл хорионоос үүсэлтэй эдийн засаг төсөв санхүүгийн хүндрэл үргэлжилж байгаа ч Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах ёстой.

Гэтэл үргүй зардал гаргаж, зарим аймгуудад 4.1 тэрбум, 4.5 тэрбум төгрөгөөр усан бассейн бариулахаар төсөв тусгасан байгаа баримт байна. Энэ цаг үед усан бассейн барих нь хэр зөв шийдэл, шийдвэр вэ.

Тодруулбал, Увс аймгийн Улаангом суманд усан бассейн, спорт фитнессийн барилга барихаар 4.1 тэрбум төгрөг төсөвлөжээ. Түүнчлэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 4,5 тэрбумаар усан бассейн барьж тансаглуулах нь. Мөн Баянхонгор аймагт 9 тэрбумаар усан бассейн, спорт цогцолбор, Архангай аймагт Хүүхэд залуучуудын соёл, үйлчилгээний цогцолбор, усан бассейн барина.

Өөр хэд хэдэн аймгийн суманд спорт заал болон усан бассейн барихаар мөнгө төсөвлөжээ. Эдийн засгийн хямралтайгаа зэрэгцээд тансаг барьсан усан бассейндаа сэлээд байх уу. Эдийн засаг нь элгээрээ хэвтсэн энэ үед төсвийн мөнгийг үргүй зүйлд зарцуулж, төв талбайд усан оргилуур барилаа гэж нэг хэсэг шүүмжлүүлсэн байдаг.

Яагаад ийм чухал эгзэгтэй, эрүүл мэндийн асуудал нь хүнд хэцүү үед төсвийн мөнгөөр тансаглаж, идэж уух аргаа сүвэгчлээд байдаг юм бол.

Ийм замаар улсын төсвөөр мөнгө идэж уух нь ариун явдал уу. Тиймээс эдгээр үргүй зардлаа танаж хасахыг эрх баригчдаас болон Сангийн яамнаас хүсье. Та бүгд л тэвчиж болох зардлаасаа татгалзчих, тэгвэл болох гээд байна шүү.

Баримт

Увс аймгийн Улаангом суманд усан бассейн, спорт фитнессийн барилга барихаар 4.1 тэрбум төгрөг төсөвлөжээ. Түүнчлэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 4,5 тэрбумаар усан бассейн барьж тансаглуулах нь. Мөн Баянхонгор аймагт 9 тэрбумаар усан бассейн, спорт цогцолбор, Архангай аймагт Хүүхэд залуучуудын соёл, үйлчилгээний цогцолбор, усан бассейн барина.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.